Монгол Бодлогын Сан

Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.

Хялбар илтгэгч тэнцэтгэл биш

$2^{x-1}>8 \cdot \sqrt{2}$ тэнцэтгэл бишийн хамгийн бага бүхэл шийдийг ол.

A. 3   B. 4   C. 5   D. 6   E. 7  

Бодлогын төрөл: Сонгох
Амжилтын хувь: 58.18%
Бодлогыг оруулсан: Балхүүгийн Батбаясгалан

Бодолт

Заавар: $y=a^x$ функц нь $a>1$ үед өсөх функц байх тул $$x< y\Leftrightarrow a^x< a^y$$ байна. Харин $a<1$ үед буурах функц байх тул $$x< y\Leftrightarrow a^x> a^y$$ байна.
Бодолт: $$2^{x-1}>8 \cdot \sqrt{2}\Leftrightarrow 2^{x-1}>2^3\cdot2^{\frac12}=2^{3.5}$$ $$\Leftrightarrow x-1>3.5\Leftrightarrow x>4.5$$ байна. Ийм хамгийн бага бүхэл тоо нь $x=5$ байна.

Сорилго

ШМАС 1  2016-11-02  ЭЕШ сорил-1  ankhaa4  04-27-2  Тэнцэтгэл биш 1Б  алгебр  алгебр 

Түлхүүр үгс