Монгол Бодлогын Сан

Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.

Шийдийн мужийн талбай

$\left\{\begin{array}{c} y-x \leq 2 \\ x^2+y^2 \leq 4 \end{array}\right.$ мужаар хүрээлэгдэх дүрсийн талбайг ол.

A. $\pi-2$   B. $3\pi+2$   C. $2\pi+2$   D. $4\pi-2$   E. $3\pi-2$  

Бодлогын төрөл: Сонгох
Амжилтын хувь: 26.32%
Бодлогыг оруулсан: Балхүүгийн Батбаясгалан

Бодолт

Заавар: Шийдийн мужийг зураад гарсан дүрсийн талбайг ол. $x^2+y^2\le 4$-ийн шийдийн муж нь координатын эх дээр төвтэй 2 радиустай дугуйн дотоод хэсэг, $y-x\le 2$-ийн шийдийн муж нь $y=x+2$ шулуунаас доош орших хавтгайн хэсэг байна.
Бодолт: Шийдийн мужийг зургаар дүрсэлбэл
байна. Энэ нь 2 радиустай дугуйн $\dfrac34$ хэсэг ба $2$ катеттай адил хажуут тэгш өнцөгт гурвалжинд хуваагдах дүрс тул талбай нь $$\dfrac34\cdot \pi\cdot 2^2+\dfrac12\cdot 2\cdot 2=3\pi+2$$ байна.

Сорилго

ШМАС 2  2017-05-15  Геометр сэдвийн давтлага 1  Геометр сэдвийн давтлага 1 тестийн хуулбар  Тэнцэтгэл биш 1Б 

Түлхүүр үгс