Монгол Бодлогын Сан

Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.

Бүхэл шийдүүдийн нийлбэр

$8-2x \leq x+2 \leq 10$ тэнцэтгэл бишийг хангах бүхэл тоонуудын нийлбэрийг ол.

A. $35$   B. $40$   C. $38$   D. $36$   E. $30$  

Бодлогын төрөл: Сонгох
Амжилтын хувь: 30.91%
Бодлогыг оруулсан: Балхүүгийн Батбаясгалан

Бодолт

Заавар: Тэнцэтгэл бишийг бодоод арифметик прогрессийн нийлбэр олох томьёо ашигла.
Бодолт: $8-2x \leq x+2\Leftrightarrow 2\le x$ ба $x+2 \leq 10\Leftrightarrow x\le 8$ тул $$2\le x\le 8$$ байна. Иймд нийлбэр нь $$2+3+\dots+8=\dfrac{2+8}{2}\cdot 7=35$$ байна.

Сорилго

2016-09-30  12 v 03.04  Oyukaa6  Ерөнхий мэдлэг 9  Ерөнхий мэдлэг 9 тестийн хуулбар  Математик, 11-р анги Сорил №1  Математик, 11-р анги Сорил №1 тестийн хуулбар  11-анги Ерөнхий давтлага  Тест-21  Тест-21 тестийн хуулбар  Тэнцэтгэл биш 1Б  Давтлага 2022.04.11  AAC3 математик  Ерөнхий агуулга, 10-р анги 

Түлхүүр үгс