Монгол Бодлогын Сан

Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.

Пирамидын эзлэхүүн

Тэгш өнцөгт параллелепипедийн $A$ оройгоос гарсан 3 ирмэгийн дундаж цэгүүд дээр суурьтай $A$ оройтой пирамидийн эзлэхүүнийг параллелепипедийн эзлэхүүнд харьцуулсан харьцааг ол.

A.$\dfrac{1}{12}$   B.$\dfrac{1}{6}$   C.$\dfrac{1}{24}$   D.$\dfrac{1}{48}$   E.$\dfrac{1}{16}$  

Бодлогын төрөл:Сонгох
Амжилтын хувь:34.67%
Бодлогыг оруулсан: baysaa41@yahoo.com

Бодолт

Заавар:Параллелепипедийн талуудыг $a$, $b$, $c$ гэвэл эзлэхүүн нь $V=abc$ байна. $A$ орой дахь өнцгүүд тэгш болохыг ашиглан пирамидын эзлэхүүнийг ол.
Бодолт:Пирамидын cуурь нь $\dfrac{a}{2}$, $\dfrac{b}{c}$ катетуудтай тэгш өнцөгт гурвалжин; өндөр нь $\dfrac{c}{2}$ тул эзлэхүүн нь $$V_1=\dfrac13Sh=\dfrac13\cdot\dfrac{\frac a2\cdot\frac b2}{2}\cdot\dfrac c2=\dfrac{abc}{48}=\dfrac{V}{48}\Rightarrow\dfrac{V_1}{V}=\dfrac1{48}$$ байна.

Сорилго

2016-09-02  gg  Огторгуйн геометр 1  Огторгуйн геометр 1  Сүхбаатар аймаг багш сорил  Огторгуйн геометр 1  Огторгуйн геометр 1 тестийн хуулбар  Пирамид  Огторгуйн геометр-1  Огторгуйн геометр-1 

Түлхүүр үгс