Монгол Бодлогын Сан

Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.

Тойрогт багсан хамгийн их талбайтай 4 өнцөгт

$3$ радиустай тойрогт багтсан 4 өнцөгтийн талбай хамгийн ихдээ хэд байх вэ?

A. $6$   B. $12$   C. $18$   D. $30$   E. $36$  

Бодлогын төрөл: Сонгох
Амжилтын хувь: 57.25%
Бодлогыг оруулсан: Балхүүгийн Батбаясгалан

Бодолт

Заавар: Дөрвөн өнцөгтийн диагоналиудын урт $d_1$, $d_2$ нь диаметрээс хэтрэхгүй байна; Түүнчлэн диагоналиудын хоорондох өнцөг нь $\theta$ бол $S=\dfrac12d_1d_2\sin\theta$ байдаг.
Бодолт: $d_1,d_2\le 2\cdot3=6$ тул $$S=\dfrac12\cdot d_1\cdot d_2\cdot\sin\theta\le18$$ Иймд $\sin\theta=1$ буюу диагоналиуд нь перпендикуляр бөгөөд диаметр (багтсан квадрат) үед хамгийн их талбайтай байна.

Сорилго

2016-10-12  Уламжлал  2020-02-04 сорил  2020.10.22  уламжлал  уламжлалын хэрэглээ  2021-02-17  Анализ 

Түлхүүр үгс