Монгол Бодлогын Сан

Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.

Бодлого №5042

$y=2\sqrt{x}$ функцийн графикийн $x_0=1$ абсцисстай цэгт татсан шүргэгч шулуун $OX$ тэнхлэгийн эерэг чиглэлтэй ямар өнцөг үүсгэх вэ?

A. $15^\circ$   B. $30^\circ$   C. $45^\circ$   D. $60^\circ$   E. $75^\circ$  

Бодлогын төрөл: Сонгох
Амжилтын хувь: 59.59%
Бодлогыг оруулсан: Балхүүгийн Батбаясгалан

Бодолт

Заавар: Шүргэгчийн өнцгийн коэффициент нь тухайн абсцисстай цэг дээрх уламжлал бөгөөд энэ нь бидний олох өнцгийн тангестай тэнцүү. $$(c x^{\alpha})^\prime=c\alpha x^{\alpha-1}$$
Бодолт: $$y=2\sqrt{x}=2x^{\frac12}\Rightarrow y^\prime = 2\cdot\dfrac12\cdot x^{\frac12-1}=\dfrac{1}{\sqrt{x}}$$ тул $x_0=1$ абсцисстай цэгт татсан шүргэгчийн өнцгийн коэффициент нь $\dfrac{1}{\sqrt{1}}=1$ байна. Өнцгийн коэффициент нь $OX$ тэнхлэгийн эерэг чиглэлтэй үүсгэх өнцгийн тангес тул уг өнцөг нь $45^\circ$ байна.

Сорилго

hw-81-2017-02-22  hw-81-2017-02-10  hw-14-2017-09-01  Функц, Уламжлал, Интеграл 1  99  99 тестийн хуулбар  Функцийн шинжилгээ 1  уламжлалын хэрэглээ  ШҮРГЭГЧ БА НОРМАЛ ШУЛУУН  Функц, Уламжлал, Интеграл 1 тестийн хуулбар  Уламжлалын хэрэглээ  Xолимог тест 4  Уламжлал шүргэгч нормалын тэгшитгэл  Уламжлал  ulamjlal 11b  Уламжлал 11-р анги  Уламжлал 11-р анги тестийн хуулбар  Уламжлал хэрэглээ 

Түлхүүр үгс