Монгол Бодлогын Сан

Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.

Хугацааны өөрчлөлт

Галт тэрэг $A$ хотоос $B$ хот хүрээд буцахдаа хурдаа $25\%$ нэмэгдүүлбэл хугацаа нь хэчнээн хувиар багассан бэ?

A.$15$   B.$20$   C.$25$   D.$30$   E.$35$  

Бодлогын төрөл:Сонгох
Амжилтын хувь:55.26%
Бодлогыг оруулсан: baysaa41@yahoo.com

Бодолт

Заавар:$v$ км/цаг-ийн хурдтайгаар $t$ цаг яваад хүрсэн гэж үз.
Бодолт:$v$ км/цаг-ийн хурдтайгаар $t$ цаг цаг яваад хүрсэн гэж үзье. Тэгвэл зай нь $AB=vt$ км болох ба хурдаа $25\%$ нэмэгдүүлбэл хурд нь $1.25v$ км/цаг болно. Иймд буцах хугацаа нь $$\dfrac{vt}{1.25v}=\dfrac{100t}{125}=\dfrac{80t}{100}$$ болно. Иймд $$100\%-80\%=20\%$$ хувиар багасжээ.

Сорилго

2016-09-30  математик110  Өгүүлбэртэй бодлого  100 

Түлхүүр үгс