Монгол Бодлогын Сан

Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.

Шүргэгчийн тэгшитгэл

$y=\sqrt{x}$ функцийн графикийн $x_0=1$ абсцисстай цэгт татсан шүргэгч шулууны тэгшитгэлийг бич.

A. $y=\dfrac12x-\dfrac12$   B. $y=\dfrac32x-\dfrac12$   C. $y=x$   D. $y=\dfrac12x+\dfrac12$   E. $y=1$  

Бодлогын төрөл: Сонгох
Амжилтын хувь: 69.44%
Бодлогыг оруулсан: Балхүүгийн Батбаясгалан

Бодолт

Заавар: $$y-f(x_0)=f^\prime(x_0)(x-x_0)$$ шүргэгчийн тэгшитгэл ашиглан бод.
Бодолт: $y^\prime=(x^\frac12)^\prime=\dfrac12x^{-\frac12}$ ба $f(1)=\sqrt{1}=1$, $f^\prime(1)=\dfrac12$ тул $y-1=\dfrac12(x-1)\Rightarrow y=\dfrac12x+\dfrac12$ байна.

Сорилго

2016-12-21  hw-81-2017-02-22  Сорилго 2 Б хувилбар  Сорилго 2 Б хувилбар  2020-05-07 soril  Уламжлалын хэрэглээ  ШҮРГЭГЧ БА НОРМАЛ ШУЛУУН  Уламжлалын хэрэглээ  Уламжлал  мат  Уламжлал , ШШТ, НШТ, Өсөх буурах завсар ХИ ба ХБ утга  Оношилгоо  Xолимог тест 4  Уламжлал шүргэгч нормалын тэгшитгэл  Уламжлал  Уламжлал  Ulamjlal 11 A  Уламжлал 11-р анги  Уламжлал 11-р анги тестийн хуулбар  Уламжлал хэрэглээ 

Түлхүүр үгс