Монгол Бодлогын Сан

Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.

Дундаж хурд

Автомашин засмал замаар 60 км/цаг хурдтай 2 цаг явсны дараа шороон замаар орон 40 км/цаг хурдтайгаар 3 цаг явж очих газраа хүрчээ. Нийт замын туршид ямар дундаж хурдтай явсан бэ?

A.42 км/цаг   B.45 км/цаг   C.48 км/цаг   D.50 км/цаг   E.52 км/цаг  

Бодлогын төрөл:Сонгох
Амжилтын хувь:68.85%
Бодлогыг оруулсан: baysaa41@yahoo.com

Бодолт

Заавар:Нийт явсан зам ба явсан хугацааг ол. $$\text{Дундаж хурд}=\dfrac{\text{Нийт зам}}{\text{Хугацаа}}$$ байна.
Бодолт:Нийт явсан зам нь $60\cdot2+40\cdot3=240$ км. Хугацаа нь $2+3=5$ цаг тул дундаж хурд нь $\dfrac{240}{5}=48$ км/цаг байна.

Сорилго

2016-09-20  Сорилго 2019 №3А  математик107  Өгүүлбэртэй бодлого 

Түлхүүр үгс