Монгол Бодлогын Сан

Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.

Сэлгэмэлийн тоо

Улаан, цагаан, хөх өнгийн хөндлөн судалтай далбааг хэчнээн янзаар зохиож болох вэ?

A. $1$   B. $2$   C. $4$   D. $5$   E. $6$  

Бодлогын төрөл: Сонгох
Амжилтын хувь: 82.83%
Бодлогыг оруулсан: Балхүүгийн Батбаясгалан

Бодолт

Заавар: $n$ ялгаатай зүйлийг нэг эгнээнд жагсаах боломжийн тоо нь $$P_n=n!=1\cdot2\cdot\dots\cdot n$$ байдаг.
Бодолт: Хамгийн дээд талын өнгийг 3 янзаар, хоёр дахийг 2 янзаар, гурав дахь нь үлдсэн өнгө нь байх тул $3\cdot 2\cdot 1=6$ янзаар хөндлөн судалтай далбаа хийж болно.

Сорилго

2017-09-05  hw-58-2016-06-02  combinatorics  Комбинаторик 1  Өмнөговь аймаг "Оюуны хурд" хөтөлбөр  Шинэ эрин бэлтгэл №6  4.14  комбинаторик 3  2021-01-15  Сэлгэмэл  КОМБИНАТОРИК  Сэлгэмэл, гүйлгэмэл  Комбинаторик 1 тестийн хуулбар 

Түлхүүр үгс