Монгол Бодлогын Сан

Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.

Шүргэгч шулууны тэгшитгэл

$y=x^2$ функцийн графикийн $x_0=5$ цэгт татсан шүргэгч шулууны тэгшитгэлийг ол.

A. $y=10x-25$   B. $y=-10x+35$   C. $y=10x$   D. $y=-10x$   E. $y=10x+15$  

Бодлогын төрөл: Сонгох
Амжилтын хувь: 75.48%
Бодлогыг оруулсан: Балхүүгийн Батбаясгалан

Бодолт

Заавар: $f(x)=x^2$, $f^\prime(x)=2x$ гээд $y=f^\prime(x_0)(x-x_0)+f(x_0)$ шүргэгч шулууны тэгшитгэл ашигла.
Бодолт: $y^\prime=2x$ тул $f(5)=5^2=25$ ба $f^\prime(5)=2\cdot5=10$ байна. Иймд шүргэгч шулууны тэгшитгэл нь $$y=10(x-5)+25\Rightarrow y=10x-25$$ байна.

Сорилго

2016-08-14  Функц, Уламжлал, Интеграл 1  Уламжлалын хэрэглээ  ШҮРГЭГЧ БА НОРМАЛ ШУЛУУН  Функц, Уламжлал, Интеграл 1 тестийн хуулбар  Уламжлалын хэрэглээ  2020-05-24 сорил  Уламжлал  мат  Уламжлал 2021-2  Уламжлал , ШШТ, НШТ, Өсөх буурах завсар ХИ ба ХБ утга  Уламжлал шүргэгч нормалын тэгшитгэл  Уламжлал  Уламжлал хөнгөн  ulamjlal 11b  Уламжлал 11-р анги  Уламжлал 11-р анги тестийн хуулбар  Уламжлал хэрэглээ 

Түлхүүр үгс