Монгол Бодлогын Сан

Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.

Ах дүүсийн нас

Жилийн өмнө ах дүү гурвын нас нийлбэр нь 12-той тэнцүү, арифметик прогрессийн дараалсан гишүүд болж байв. Ноднин шинээр төрсөн дүүг нь оролцуулбал ах дүүсийн нас мөн л арифметик прогрессийн дараалсан гишүүд болж байгаа бол том ах нь энэ жил хэдэн настай вэ? Хүүхдүүдийн нас бүхэл тоо бөгөөд шинэ жилээр нас нэмнэ гэж тооц.

A.$3$   B.$4$   C.$5$   D.$6$   E.$7$  

Бодлогын төрөл:Сонгох
Амжилтын хувь:52.94%
Бодлогыг оруулсан: baysaa41@yahoo.com

Бодолт

Заавар:$x$, $y$, $z$ нь арифметик прогрессийн дараалсан гишүүд бол $x+z=2y$ байдаг.
Бодолт:Ах дүү гурвын насыг өсөх дарааллаараа $x$, $y$, $z$ гэвэл $x+z=2y$ ба $$(x-1)+(y-1)+(z-1)=3y-3=12$$ байна. Иймд $y=5$. Шинээр төрсөн дүү нь энэ жил 1 настай. Иймд $d=\dfrac{5-1}{2}=2$ тул том ах нь $z=5+2=7$ настай.

Сорилго

2016-10-18  Дараалал  2020-03-23 soril  daraala ba progress  TV nevtruuleg 

Түлхүүр үгс