Монгол Бодлогын Сан

Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.

Дундаж хурд

Дугуйтай хүн өгсүүр газар 5 км/цаг, тэгш газар 10 км/цаг , уруу газар 12 км/цаг хурдтай явдаг байв. $A$ хотоос $B$ хот хүртэлх замын 5 км нь өгсүүр, 10 км нь тэгш, 12 км нь уруу зам байдаг бол дугуйтай хүн $A$ хотоос $B$ хот хүрэхдээ ямар дундаж хурдтай явдаг вэ?

A.6 км/цаг   B.7 км/цаг   C.8 км/цаг   D.9 км/цаг   E.10 км/цаг  

Бодлогын төрөл:Сонгох
Амжилтын хувь:81.82%
Бодлогыг оруулсан: baysaa41@yahoo.com

Бодолт

Заавар:Нийт замын урт $5+10+12=27$ км. Нийт хэдэн цаг явах бэ?
Бодолт:Урвуу, тэгш, өгсүүр тус бүрээр 1 цаг явах тул нийт 3 цаг явна. Иймд дундаж хурд нь $27/3=9$ байна.

Сорилго

2017-08-29  математик107  бие даалт 8  Өгүүлбэртэй бодлого 

Түлхүүр үгс