Монгол Бодлогын Сан

Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.

Хоёр шооны нийлбэр

Зөв хэлбэртэй 2 шоог зэрэг хаяхад гарах тоонуудын нийлбэрийг $n$ гэе. $n$-ийн дараах утгуудаас аль нь илүү магадлалтай вэ?

A.$2$   B.$3$   C.$7$   D.$8$   E.Бүгд ижил магадлалтай  

Бодлогын төрөл:Сонгох
Амжилтын хувь:38.89%
Бодлогыг оруулсан: baysaa41@yahoo.com

Бодолт

Заавар:6-аас хэтрэхгүй 2 натурал тооны нийлбэр 2, 3, 7, 8 байх боломжуудыг тооцоол.
Бодолт:$2=1+1$, $3=2+1=1+2$, $7=1+6=2+5=\dots=6+1$, $8=2+6=3+5=\dots=6+2$ байна. Өөрөөр хэлбэл 2 нь 1 боломжтой, 3 нь 2 боломжтой, 7 нь 6 боломжтой, 8 нь 5 боломжтой байна. Иймд $n=7$ байх магадлал хамгийн өндөр байна.

Сорилго

2016-08-10  2017-04-28  Магадлал, Статистик 2  Магадлал  Darin 11  2021-02-18  Сонгодог магадлал  Магадлал статистик 1  Магадлал статистик 1  Магадлал, Статистик 2 тестийн хуулбар 

Түлхүүр үгс