Монгол Бодлогын Сан

Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.

Амжилтын магадлал

Хэрэв хүү төрөх магадлал $\dfrac12$ бол 4 хүүхэдтэй айл 3 хүүтэй байх магадлал $\dfrac{1}{\fbox{a}}$; 2 хүү, 2 охинтой байх магадлал $\dfrac{\fbox{b}}{\fbox{c}}$; нэг ч хүүгүй байх магадлал $\dfrac{1}{\fbox{de}}$ байна.

a =4
bc =38
de =16

Бодлогын төрөл:Нөхөх
Амжилтын хувь:43.42%
Бодлогыг оруулсан: baysaa41@yahoo.com

Бодолт

Заавар:$p$ магадлалтай үзэгдэл $n$ удаагийн туршилтаар яг $k$ удаа амжилттай явагдах магадлал $C_n^kp^kq^{n-k}$ байдаг. Энд $q=1-p$ байна.
Бодолт:$p=\frac12$, $q=1-\frac12=\frac12$, $n=4$. 3 хүүтэй байх магадлал $C_4^3\cdot\big(\frac12\big)^3\cdot\frac12=\frac{4}{16}=\frac14$. 2 хүү, 2 охинтой байх магадлал $C_4^2\cdot\big(\frac12\big)^2\cdot\big(\frac12\big)^2=\frac38$, нэг ч хүүгүй байх магадлал $C_4^0\cdot\big(\frac12\big)^0\cdot\big(\frac12\big)^4=\frac{1}{16}$.

Сорилго

ЭЕШ математик №10  2016-04-21  hw-56-2016-06-15  2016-09-28  2024-06-04 

Түлхүүр үгс