Монгол Бодлогын Сан

Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.

Бодлого №4844

4 эерэг тооны эхний гурав нь арифметик прогресс, сүүлийн 3 нь геометр прогрессийн дараалсан гишүүд болох бөгөөд эхний гурван тооных нь нийлбэр 12, сүүлийн гурван тооных нь нийлбэр 19 бол сүүлийн тоог ол.

A. 5   B. 6   C. 7   D. 8   E. 9  

Бодлогын төрөл: Сонгох
Амжилтын хувь: 48.48%
Бодлогыг оруулсан: Балхүүгийн Батбаясгалан

Бодолт

Заавар: $a,b,c$ тоонууд энэ дарааллаараа

а) арифметик прогрессийн дараалсан гишүүд $\Leftrightarrow a+c=2b$;

б) геометр прогрессийн дараалсан гишүүд $\Leftrightarrow ac=b^2$.
Бодолт: 4 тоогоо $0< x,y,z,w$ гэе. Тэгвэл $$\left\{\begin{array}{c}2y=x+z\\z^2=yw\\x+y+z=12\\y+z+w=19\end{array}\right.$$ 1 ба 3-р тэгшитгэлүүдийг нэмбэл $3y=12\Rightarrow y=4$. Иймд $$\left\{\begin{array}{c}z^2=4w\\z+w=15\end{array}\right.\Rightarrow z^2+4z-60=0.$$ Эндээс $z_{1,2}=\dfrac{-4\pm\sqrt{4^2-4\cdot(-60)}}{2}=\dfrac{-4\pm 16}{2}$. $z>0$ тул $$z=\dfrac{-4+16}{2}=6\Rightarrow 6^2=4w\Rightarrow w=9.$$

Сорилго

ЭЕШ математик №10  Дараалал  daraala ba progress  Дифференциал тэгшитгэл  Сант 12 анги тест B  ASK Y free test  Прогресс 

Түлхүүр үгс