Монгол Бодлогын Сан
Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.
Holy guacamole! www.integral.mn сайт 2026-01-01-ээс шинэчлэгдэж www.mathminds.club хуудас руу шилжинэ.
Бодлого №4841
Дэлгүүр 2 төрлийн бараа хүлээж авчээ. Хэрэв бүх барааг ижил үнээр зарвал ашиг нь 1-р төрлийн барааг дээрх үнээр, 2-р төрлийн барааг түүнээс $25\%$-р илүү үнээр зарснаас $15\%$-аар бага байх байв. 2-р төрлийн бараанаас 48 кг-ийг хүлээн авсан бол 1-р төрлийн бараанаас хэдэн кг-ийг хүлээн авсан бэ?
A.20 B.21 C.22 D.23 E.24
Бодлогын төрөл:Сонгох
Амжилтын хувь:42.31%
Бодлогыг оруулсан: baysaa41@yahoo.com
Бодолт
Заавар:
Бодолт:I төрлийн бараанаас $x$ кг байсан гэе. Хэрвээ нэг бүрийг нь $z\neq0$ төгрөгөөр зарвал нийт орлого нь $(x+48)z$ байна. II төрлийн барааг $25\%$ илүү үнээр зарвал нийт орлого нь $xz+48z\cdot\big(1+\frac{25}{100}\big)$ болох ба үүний $100\%-15\%=85\%$ нь $\big(xz+48z\cdot\big(1+\frac{25}{100}\big)\big)\cdot\frac{85}{100}$ байна. Иймд
$$(x+48)z=\big(xz+48z\cdot\big(1+\tfrac{25}{100}\big)\big)\cdot\tfrac{85}{100}$$ буюу
$$x+48=(x+48\cdot 1.25)\cdot 0.85\Rightarrow 0.15x=(1.25\cdot 0.85-1)\cdot 48\Rightarrow x=20.$$