Монгол Бодлогын Сан

Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.

Биссектрисийн чанар

$ABC$ гурвалжны $AB=6$, $AC=12$, $BC=9$ байв. $D$ цэг нь $A$ оройгоос татсан дотоод өнцгийн биссектриссийн суурь бол $BD$-г ол.

A.1   B.2   C.3   D.4   E.5  

Бодлогын төрөл:Сонгох
Амжилтын хувь:60.55%
Бодлогыг оруулсан: baysaa41@yahoo.com

Бодолт

Заавар:Биссектриссийн чанар ашигла.
Бодолт:Биссектриссийн чанараар $\dfrac{AB}{BD}=\dfrac{AC}{CD}$ тул ${\dfrac{6}{BD}=\dfrac{12}{CD}}$ буюу ${CD=2 BD}$, мөн $BD+DC=BC$ тул $BD+DC=3BD=BC=9\Rightarrow BD=3.$

Сорилго

ЭЕШ математик №10  Сорилго 2019 №1А  000 Гурвалжин  2020 оны 3 сарын 23 Хувилбар 15  геометрийн бодлого  Гурвалжны биссектрис  Хавтгайн геометр Биссектрис  Гурвалжны биссектрисс  Сорил-5  Геометр 

Түлхүүр үгс