Монгол Бодлогын Сан
Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.
Holy guacamole! www.integral.mn сайт 2026-01-01-ээс шинэчлэгдэж www.mathminds.club хуудас руу шилжинэ.
Бодлого №4814
Суурийн радиус нь 3, өндөр нь 4 байх конуст багтсан бөмбөрцгийн эзлэхүүнийг ол.
A.$\pi$ B.$4.5\pi$ C.$\dfrac{32\pi}{3}$ D.$\dfrac{\pi}{6}$ E.$\dfrac{2\pi}{3}$
Бодлогын төрөл:Сонгох
Амжилтын хувь:47.42%
Бодлогыг оруулсан: baysaa41@yahoo.com
Бодолт
Заавар:Конусын төв, оройг дайрсан хөндлөн огтлол авч үз.
Бодолт:
Багтсан бөмбөрцгийн радиусыг $r$ гэе. Зурагт үзүүлсэн $AFO$, $AEB$ гурвалжнууд төсөөтэй тул $\dfrac{4-r}{\sqrt{3^2+4^2}}=\dfrac{r}{3}\Rightarrow r=\dfrac32$. Бөмбөрцгийн эзлэхүүн $$V=\dfrac{4\pi}3r^3=\dfrac{4\pi}3\cdot\Big(\dfrac32\Big)^3=4.5\pi.$$

Сорилго
ЭЕШ математик №09 Оношилгоо тест 12 анги 2020-04-01 сорил Оношилгоо тест 12 анги тестийн хуулбар 2021-01-14 Эргэлтийн бие 2021-05-18 сорил Оношилгоо тест 12 анги тестийн хуулбар Оношилгоо тест 12 анги тестийн хуулбар