Монгол Бодлогын Сан
Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.
Holy guacamole! www.integral.mn сайт 2026-01-01-ээс шинэчлэгдэж www.mathminds.club хуудас руу шилжинэ.
Зөв 8 өнцөгтийн талбай
3 радиустай тойрогт багтсан зөв 8 өнцөгтийн талбай хэд вэ?
A.$24$ B.$12$ C.$36\sqrt2$ D.$18\sqrt2$ E.$18\sqrt3$
Бодлогын төрөл:Сонгох
Амжилтын хувь:37.31%
Бодлогыг оруулсан: baysaa41@yahoo.com
Бодолт
Заавар:Төвийг зэрэгцээ 2 оройтой холбоход үүсэх гурвалжны талбайг ол.
Бодолт:
$ABCDEFGH$ зөв найман өнцөгт $O$ төвтэй тойрогт багтсан гэе. Тэгвэл $\measuredangle AOB=\dfrac{360^\circ}{8}=45^\circ$ байна. Иймд $AOB$ гурвалжны талбай $$S_{\triangle AOB}=\frac12\cdot AO\cdot BO\cdot\sin 45^\circ=\frac12\cdot 3^2\cdot\frac{\sqrt2}{2}=\frac{9\sqrt2}{4}.$$ Зөв найман өнцөгтийн талбай $8\cdot\dfrac{9\sqrt2}{4}=18\sqrt2$.

Сорилго
ЭЕШ математик №08 2016-05-05 hw-56-2016-06-15 2016-08-04 Геометр сэдвийн давтлага 1 12 в 03.03 Олон өнцөгт Олон өнцөгт тестийн хуулбар Геометр сэдвийн давтлага 1 тестийн хуулбар