Монгол Бодлогын Сан
Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.
Holy guacamole! www.integral.mn сайт 2026-01-01-ээс шинэчлэгдэж www.mathminds.club хуудас руу шилжинэ.
Бодлого №4770
$a,b$ нь $a^3+b^3=-2$, $ab=1$ байх бодит тоонууд бол $a+b$ аль нь вэ?
A.$1$ B.$-1$ C.$-\sqrt[3]{2}$ D.$2$ E.$-2$
Бодлогын төрөл:Сонгох
Амжилтын хувь:53.41%
Бодлогыг оруулсан: baysaa41@yahoo.com
Бодолт
Заавар:$(a+b)^3=a^3+b^3+3ab(a+b)$ болохыг ашигла.
Бодолт:$t=a+b$ гэвэл $ab=1$ тул
$$(a+b)^3=a^3+b^3+3ab(a+b)=-2+3(a+b)$$
буюу
$$t^3-3t+2=(t-1)^2(t+2)=0\Rightarrow t_1=1, t_2=-2$$
болно. $ab=1$ тул $a$, $b$ ижил тэмдэгтэй. Түүнчлэн $a^3+b^3=-2$ гэдгээс $a$, $b< 0$ байх ёстой. Иймд $a+b=t_2=-2$ байна.
Заавар:$b=\dfrac{1}{a}$ тул $a^3+b^3=-2\Rightarrow a^3+\dfrac{1}{a^3}+2=0$ болно.
Бодолт:$a^3+\dfrac{1}{a^3}+2=0$ тул $a^6+2a^3+1=(a^3+1)^2=0$ тул $a=-1$ байна. Иймд $b=\dfrac{1}{-1}=-1$ тул $a+b=-1-1=-2$.
Сорилго
ЭЕШ математик №07 Алгебрийн илэрхийлэл 3 Тэгш хэмтэй олон гишүүнт 000 алгебрийн илэрхийлэл algebriin ilerhiilel 2020 оны 3 сарын 3 Хувилбар 7 сорилго№9... 4.6 2020-11-21 2020-12-05 Алгебрийн бутархайн-2 Даалгавар 6.20 алгебр алгебрийн илэрхийлэл алгебрийн илэрхийлэл тестийн хуулбар Монбушо, Тоон илэрхийлэл квадрат функц olon gishuunt olon gishuunt тестийн хуулбар