Монгол Бодлогын Сан
Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.
Holy guacamole! www.integral.mn сайт 2026-01-01-ээс шинэчлэгдэж www.mathminds.club хуудас руу шилжинэ.
Бодлого №4746
Математикийн хичээлийн шалгалтанд ангийн хөвгүүдийн авсан онооны дундаж $82\%$, харин охидуудынх $85\%$ байв. Ангийн эрэгтэй сурагчдын тоо эмэгтэй сурагчдын тооноос 2 дахин их бол ангийн дундаж оноог ол.
A.$82.5\%$ B.$83\%$ C.$84.5\%$ D.$85\%$ E.$86\%$
Бодлогын төрөл:Сонгох
Амжилтын хувь:56.78%
Бодлогыг оруулсан: baysaa41@yahoo.com
Бодолт
Заавар:Дундаж оноо нь сурагчдын авсан нийт оноог сурагчдын тоонд хуваахад гарах тоо юм.
Бодолт:Охидын тоог $n$ гэвэл хөвгүүдийн тоо $2n$, ангийн нийт сурагчдын тоо $3n$ байна. Хөвгүүдийн авсан нийт оноо $2n\cdot 82\%$, охидын авсан нийт оноо $n\cdot 85\%$, харин ангийн нийт сурагчдынх $2n\cdot 82\%+n\cdot 85\%=n\cdot 249\%$ байна. Иймд дундаж оноо нь $\dfrac{n\cdot 249\%}{3n}=83\%$ байна.
Сорилго
ЭЕШ математик №06 Дараалал, Нийлбэр, Функц, Өгүүлбэртэй бодлого 2 Давтлага математик108 Дараалал нийлбэр функц, өгүүлбэртэй бодлого сорил Дараалал, Нийлбэр, Функц, Өгүүлбэртэй бодлого 2 тестийн хуулбар