Монгол Бодлогын Сан

Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.

Бодлого №4745

52 ширхэг хөзрөөс 3 ширхэгийг авав. Эдгээр 3 хөзөр дунд 7 эсвэл 8 хөзрийн (дөрвөлжин, бундан, гил, цэцгийн 7 эсвэл 8) ядаж нэг нь байх магадлалыг ол.

A.$1-\dfrac{C_{50}^3}{C_{52}^3}$   B.$\dfrac{C_{50}^3}{C_{52}^3}$   C.$\dfrac{C_{44}^2}{C_{52}^3}$   D.$1-\dfrac{C_{44}^3}{C_{52}^3}$   E.аль нь ч биш.  

Бодлогын төрөл:Сонгох
Амжилтын хувь:38.10%
Бодлогыг оруулсан: baysaa41@yahoo.com

Бодолт

Заавар:
Бодолт:Нийт сонголтын тоо $C_{52}^3$. 7 ба 8-ийн аль нь ч ороогүй байхаар сонгох боломжийн тоо $C_{52-8}^3=C_{44}^3$ (үлдэх хөзрүүдээс сонголт хийнэ). 7 ба 8-аас ядаж нэг орсон байх сонголтын тоо нь $C_{52}^3-C_{44}^3$. Иймд магадлал нь $\dfrac{C_{52}^3-C_{44}^3}{C_{52}^3}=1-\dfrac{C_{44}^3}{C_{52}^3}$ байна.

Сорилго

ЭЕШ математик №06  12 в 03.03  Магадлал  Комбиторик ба магадлал  AAC6 matematik 

Түлхүүр үгс