Монгол Бодлогын Сан

Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.

Огтлолцол олонлогийн чадал

Ангийн 20 хүүхдийн 10 нь сагсан бөмбөг, 12 нь даам тоглодог бөгөөд 2 хүүхэд алийг нь ч тоглодоггүй бол даам ба сагсан бөмбөг тоглодог хүүхэд хэд вэ?

A. $12$   B. $10$   C. $18$   D. $8$   E. $4$  

Бодлогын төрөл: Сонгох
Амжилтын хувь: 50.76%
Бодлогыг оруулсан: Балхүүгийн Батбаясгалан

Бодолт

Заавар: $A$, $B$ олонлогуудын хувьд $$|A\cap B|=|A|+|B|-|A\cup B|$$ болохыг ашигла.
Бодолт: $A$ сагсан бөмбөг тоглодог хүүхдүүд, $B$ даам тоглодог хүүхдүүд гэвэл сагсан бөмбөг ба даам тоглодог хүүхдүүд нь $A\cap B$ байна. $$|A\cup B|=20-2=18$$ Нөгөө талаас $|A\cap B|=|A|+|B|-|A\cup B|$ тул $$|A\cap B|=10+12-18=4$$ байна.

Сорилго

ЭЕШ математик №04  2017-05-05  Комбинаторик 2  Сорилго 2.21  математик115  2020-05-06  комбинаторик 2  КОМБИНАТОРИК  Нийлбэрийн зарчим  Комбинаторик 2 тестийн хуулбар  Нийлбэрийн зарчим  магадлал 

Түлхүүр үгс