Монгол Бодлогын Сан

Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.

Хэллэгийн хэлбэр

Дурын натурал $n$-ийн утганд тэгш бүхэл тоон утгатай байх илэрхийллэл аль нь вэ?

A.$n^2+n$   B.$n^2+n+1$   C.$n^3$   D.$n+1$   E.$2^n+2^{n-1}$  

Бодлогын төрөл:Сонгох
Амжилтын хувь:72.41%
Бодлогыг оруулсан: baysaa41@yahoo.com

Бодолт

Заавар:
Бодолт:Дараалсан хоёр натурал тооны нэг нь тэгш тул үржвэр нь тэгш. Иймд $n^2+n=n(n+1)$ үргэлж тэгш байна. Харин $2^n+2^{n-1}$ нь $n=1$ үед $2^1+2^0=3$ буюу тэгш байж чадахгүй. Бусдыг нь $n=1;2$ үед шалгаад сондгой байж болохыг хялбархан харж болно.

Сорилго

ЭЕШ математик №03  математик108  бие даалт 8 

Түлхүүр үгс