Монгол Бодлогын Сан

Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.

Хамтын ажил

2 ажилчин хамтран 2 өдөрт ажлаа дуусгав. Хэрэв I ажилчин нь 2 өдөр, II ажилчин нь 1 өдөр ажилласан бол тэд хамтдаа нийт ажлын 5/6-г гүйцэтгэх байв. I ажилчин ганцаараа энэхүү ажлыг хэдэн өдөр гүйцэтгэх вэ?

A.1   B.2   C.3   D.4   E.5  

Бодлогын төрөл:Сонгох
Амжилтын хувь:58.41%
Бодлогыг оруулсан: baysaa41@yahoo.com

Бодолт

Заавар:I ажилчин ганцаараа $x$ өдөрт, II ажилчин ганцаараа $y$ өдөрт нийт ажлыг дуусгадаг гэвэл нийлээд нэг өдөрт нийт ажлын $\dfrac1x$ ба $\dfrac1y$ хэсгийг гүйцэтгэнэ.
Бодолт:$$\left\{\begin{array}{c} 2\cdot\dfrac1x+2\cdot\dfrac1y=1\\ 2\cdot \dfrac1x+\dfrac1y=\dfrac56 \end{array}\right.$$ байна. Эхний тэгшитгэлээс хоёр дахийг хасвал $\dfrac1y=\dfrac16\Rightarrow y=6$. Иймд $\dfrac 2x+\dfrac26=1$. Эндээс $x=3$ болов.

Сорилго

ЭЕШ математик №02, А хувилбар  Дараалал, Нийлбэр, Функц, Өгүүлбэртэй бодлого 2  өгүүлбэртэй бодлого  2020-03 sar  математик105  2020-03-23  Өгүүлбэртэй бодлого  Сорил-2.  Дараалал, Нийлбэр, Функц, Өгүүлбэртэй бодлого 2 тестийн хуулбар  Өгүүлбэртэй бодлого 

Түлхүүр үгс