Монгол Бодлогын Сан

Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.

Өгөгдсөн бүтэц бүхий давталттай сэлгэмэл

БОТГО үгийн үсгүүдийн байрыг солих замаар хэчнээн ялгаатай үг (утгатай байх албагүй) зохиож болох вэ?

A. 15   B. 30   C. 45   D. 60   E. 120  

Бодлогын төрөл: Сонгох
Амжилтын хувь: 65.79%
Бодлогыг оруулсан: Балхүүгийн Батбаясгалан

Бодолт

Заавар: Өгөгдсөн бүтэц бүхий давталттай сэлгэмэлийн томьёо ашигла.
Бодолт: $$P(2,1,1,1)=\dfrac{(2+1+1+1)!}{2!\cdot1!\cdot1!\cdot1!}=\dfrac{5!}{2!}=60$$
Заавар: Таван байранд 5 үсэг байрлуулах бодлого гэж үзээд бод.
Бодолт: Таван байранд 5 үсэг байрлуулах бодлого гэж үзээд бодъё. Б үсгийг 5 янзаар байрлуулж болно. Хоёр О үсгийг үлдэх 4 байранд $C_4^2=6$ янзаар байрлуулж болно. Т үсгийг үлдэх 2 байрын аль нэгэнд буюу 2 янзаар, Г үсгийг сул үлдэх 1 байранд буюу 1 янзаар байрлуулна. Иймд $5\cdot 6\cdot 2\cdot 1=60$ ялгаатай үг зохиож болно.

Сорилго

ЭЕШ математик №02, А хувилбар  2016-09-01  Комбинаторик 2  Сорилго №1, 2019-2020  математик115  комбинаторик 3  Комбинаторик  Өгөгдсөн бүтэц бүхий давталттай сэлгэмэл  Комбинаторик 2 тестийн хуулбар  Комбинаторик-oношлох сорил 

Түлхүүр үгс