Монгол Бодлогын Сан

Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.

Модультай тэгшитгэл

$|2x+5|=|x|+2$ тэгшитгэлийг бод.

A. $-1; -7; -3$   B. $-7$   C. $-1;-7$   D. $-1$   E. $[-1; 7]$  

Бодлогын төрөл: Сонгох
Амжилтын хувь: 69.70%
Бодлогыг оруулсан: Балхүүгийн Батбаясгалан

Бодолт

Заавар: Энэ бодлогын хувьд хариуг нь шалгаж зөв хариуг олох боломжтой.
Бодолт: $2x+5=0\Rightarrow x=-2.5$ байна.
  1. $x< -2.5$ үед $2x+5< 0, x< 0$ байна. Иймд $|2x+5|=|x|+2\Rightarrow -2x-5=-x+2\Rightarrow x=-7$. $-7< -2.5$ тул шийд болно.
  2. $-2.5\le x< 0$ үед $2x+5\ge 0, x< 0$ байна. Иймд $|2x+5|=|x|+2\Rightarrow 2x+5=-x+2\Rightarrow x=-1$. $-2.5\le-1< 0$ тул шийд болно.
  3. $0\le x$ үед $2x+5\ge 0, x\ge 0$ байна. Иймд $|2x+5|=|x|+2\Rightarrow 2x+5=x+2\Rightarrow x=-3$. $-3< 0$ тул шийд болохгүй.

Сорилго

ЭЕШ математик №02, А хувилбар  Алгебрийн тэгшитгэл  Тэгшитгэл  12р ангийн тэгшитгэл тэнцэтгэл биш сэдвийн тест А хувилбар  модуль агуулсан тэгшитгэл  2020-11-11  2020-11-11 тестийн хуулбар  Даалгавар1  Даалгавар1 тестийн хуулбар  2020-12-06  2020-12-19  ЭЕШ Сорилго  Tegshitgel  даалгавар 26  ТЭГШИТГЭЛ  Тест-21  Тест-21 тестийн хуулбар  Модультай тэгшитгэл, тэнцэтгэл биш  Модультай  алгебр  алгебр  Модуль Вариант А  Модуль Вариант А 1-10 болого 1 оноо 

Түлхүүр үгс