Монгол Бодлогын Сан

Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.

ЭЕШ сорилго №1А, Бодлого №28

$(1+2y+2x)^3$ задаргааны бүх коэффициентүүдийн нийлбэрийг ол.

A.125   B.$\dfrac{6!}{1!2!3!}$   C.120   D.100   E.80  

Бодлогын төрөл:Сонгох
Амжилтын хувь:41.12%
Бодлогыг оруулсан: baysaa41@yahoo.com

Бодолт

Заавар:Мэдээж $$(a+b+c)^3=a^3+b^3+c^3+3(a^2b+a^2c+b^2a+b^2c+c^2a+c^2b)+6abc$$ томъёог ашиглан бодолт хийж болно. Гэвч аливаа олон гишүүнтийн бүх коэффициентүүдийн нийлбэр нь тухайн олон гишүүнтийн бүх хувьсагч 1-тэй тэнцүү үеийн утга байдаг.
Бодолт:Задаргааны $x$, $y$ хувьсагчдын оронд $1$-ийг орлуулбал бүх коэффициентүүдийн нийлбэр гарна. Иймд $(1+2+2)^3=125$ байна.

Сорилго

ЭЕШ математик №01, А хувилбар  2016-08-09  sorilgo  2020-05-07 сорил  ЭЕШ сорилго №1А  ЭЕШ математик №01, А хувилбар  Тест №2 Арифметик ба геометр прогресс, бином задаргаа  Полином задаргаа  Бином  Бином задаргаа  Бином 

Түлхүүр үгс