Монгол Бодлогын Сан
Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.
Holy guacamole! www.integral.mn сайт 2026-01-01-ээс шинэчлэгдэж www.mathminds.club хуудас руу шилжинэ.
Тэгш өнцөгт гурвалжинд багтсан тойрог
Тэгш өнцөгт гурвалжны периметр 6 ба нэг өнцгийн тангенс нь $2.4$ бол энэ гурвалжныг багтаасан болон энэ гурвалжинд багтсан тойргийн радиусуудын нийлбэрийг ол.
A.$1.5$ B.$1.6$ C.$1.7$ D.$1.8$ E.$1.9$
Бодлогын төрөл:Сонгох
Амжилтын хувь:43.61%
Бодлогыг оруулсан: baysaa41@yahoo.com
Бодолт
Заавар:Тэгш өнцөгт гурвалжинд багтсан тойргийн радиус олох томьёо ашигла. Багтаасан тойргийн төв гипотенузын дундаж цэг дээр орших тул радиус нь гипотенузын хагас байдаг.
Бодолт:Катетуудыг $a$, $b$, гипотенузыг $c$ гэвэл $a+b+c=6$, $\dfrac ab=2.4$, $a^2+b^2=c^2$ болно. Мөн
$$R+r=\dfrac{c}{2}+\dfrac{a+b-c}{2}=\dfrac{a+b}{2}$$
байна. $a=2.4b$ тул $(2.4b)^2+b^2=(2.6b)^2=c^2$ ба $b,c>0$ тул $c=2.6b$ байна. Иймд $2.4b+b+2.6b=6$ буюу $b=1$, $a=2.4$ тул $$R+r=\dfrac{2.4+1}{2}=1.7$$
Сорилго
ЭЕШ математик №01, А хувилбар 2016-12-01 Геометр сэдвийн давтлага 2 2020 оны 3 сарын 23 Хувилбар 15 2020 оны 3 сарын 23 Хувилбар 15 ЭЕШ математик №01, А хувилбар 2020-01-07 Геометр Багтсан тойрог Багтсан багтаасан гурвалжин Геометр сэдвийн давтлага 2 тестийн хуулбар