Монгол Бодлогын Сан

Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.

ЭЕШ 2014 A №22

$\sin3x\cdot\cos5x-\cos3x\cdot\sin5x=0.5$ тэгшитгэлийн хамгийн их сөрөг шийд аль нь вэ?

A. $-75^\circ$   B. $-1^\circ$   C. $-30^\circ$   D. $-15^\circ$   E. $-2^\circ$  

Бодлогын төрөл: Сонгох
Амжилтын хувь: 33.60%
Бодлогыг оруулсан: Балхүүгийн Батбаясгалан

Бодолт

Заавар: $\sin\alpha\cos\beta-\cos\alpha\sin\beta=\sin(\alpha-\beta)$ томьёог ашиглан тэгшитгэлээ хялбарчил.
Бодолт: $$\sin3x\cdot\cos5x-\cos3x\cdot\sin5x=\sin(3x-5x)=-\sin2x=\dfrac12$$ болно. $\sin2x=-\dfrac12\Rightarrow 2x=(-1)^n\cdot(-30^\circ)+180^\circ n$ тул $$x=(-1)^{n+1}15^\circ+90^\circ n$$ байна. Эдгээрийн хамгийх их сөрөг нь $n=0$ үед $-15^\circ$ байна.

Сорилго

ЭЕШ 2014 A  ЭЕШ-2014 A alias  тригонометрийн тэгшитгэл-2  ЭЕШ 2014 A тест  ЭЕШ 2014 A тест  ЭЕШ 2014 A тест тестийн хуулбар 

Түлхүүр үгс