Монгол Бодлогын Сан
Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.
Holy guacamole! www.integral.mn сайт 2026-01-01-ээс шинэчлэгдэж www.mathminds.club хуудас руу шилжинэ.
ЭЕШ 2012 A №19
Бүх талс нь будагтай кубийг 1000 ширхэг тэнцүү кубэд хуваав. Эдгээр кубүүдээс таамгаар 1-г сонгоход ядаж 2 талс нь будагтай куб таарах магадлалыг ол.
A.$\dfrac{12}{125}$ B.$\dfrac{13}{125}$ C.$\dfrac{26}{125}$ D.$\dfrac{64}{125}$ E.$\dfrac{96}{125}$
Бодлогын төрөл:Сонгох
Амжилтын хувь:29.19%
Бодлогыг оруулсан: baysaa41@yahoo.com
Бодолт
Заавар:Гурван тал нь будагтай кубүүд нь булангийн кубүүд тул нийт 8 ширхэг байна. Хоёр тал нь будагтай кубүүд нь ирмэгүүд дээр байх булангийн биш кубүүд тул $12\cdot 8$ байна.
Бодолт:Ядаж 2 талс нь будагтай кубийн тоо $8+12\cdot 8=104$ тул магадлал нь $\dfrac{104}{1000}=\dfrac{13}{125}$ байна.
Сорилго
ЭЕШ 2012 A hw-58-2016-05-17 magadlal 2017-01-25 Төрөл бүрийн бодлогууд ЭЕШ-2012 A alias Магадлал, Статистик 2 2021-02-18 Сонгодог магадлал ЭЕШ 2012 A тестийн хуулбар Магадлал статистик 1 Магадлал статистик 1 ЭЕШ 2012 A тестийн хуулбар Магадлал, Статистик 2 тестийн хуулбар