Монгол Бодлогын Сан
Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.
Holy guacamole! www.integral.mn сайт 2026-01-01-ээс шинэчлэгдэж www.mathminds.club хуудас руу шилжинэ.
ЭЕШ 2011 A №21
Хайрцагт байгаа 1-р төрлийн 5 ширхэг, 2-р төрлийн 7 ширхэг алимнаас таамгаар 2 ширхэгийг сонгон авахад тэдгээр нь өөр өөр төрлийн алим байх үзэгдлийн магадлалыг ол.
A.$\frac{2}{33}$ B.$\frac{1}{33}$ C.$\frac{35}{66}$ D.$\frac{1}{66}$ E.$\frac{7}{5}$
Бодлогын төрөл:Сонгох
Амжилтын хувь:34.82%
Бодлогыг оруулсан: baysaa41@yahoo.com
Бодолт
Заавар:Хэсэглэлийн томьёо ашиглаж бод. $n$ элементээс $k$-г нь сонгох боломжийн тоо нь $C_n^k=\dfrac{n!}{k!(n-k)!}$ байна.
Бодолт:Нийт алимны тоо $5+7=12$. 2-ийг таамгаар гаргаж ирэх боломжийн тоо нь $C_{12}^2=\dfrac{12\cdot 11}{2}=66$. Өөр өөр алим гарч ирэх боломжийн тоо нь $C_{5}^1\cdot C_{7}^1=5\cdot 7=35$ байна. Иймд магадлал нь $\dfrac{35}{66}$ байна.
Сорилго
ЭЕШ 2011 A 2016-05-18 magadlal ЭЕШ магадлал ЭЕШ-2011 A alias 2020 оны 3 сарын 2 Хувилбар 6 Тест 9-7 2020-12-05 сорил 2021-02-18 Сонгодог магадлал ЭЕШ 2011 A тестийн хуулбар МАГАДЛАЛ Магадлал статистик 1 Магадлал статистик 1 holimog 12 hongon