Монгол Бодлогын Сан

Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.

ЭЕШ 2011 A №19

Арифметик прогрессийн 1 ба 3-р гишүүн, геометр прогрессийн 1 ба 3-р гишүүнтэй харгалзан тэнцүү. Арифметик прогрессийн 1-р гишүүн 4, түүний 2-р гишүүн геометр прогрессийн 2-р гишүүнээс 32-оор илүү, энэ хоёр прогрессийн бүх гишүүд эерэг бол арифметик прогрессийн ялгаврыг ол.

A. 46   B. 47   C. 48   D. 49   E. 50  

Бодлогын төрөл: Сонгох
Амжилтын хувь: 35.24%
Бодлогыг оруулсан: Балхүүгийн Батбаясгалан

Бодолт

Заавар: Гишүүдийг $a_1$ ба $d$-ээр илэрхийл.
Бодолт: $b_1=a_1=4$, $b_2=4+d-32$, $b_3=4+2d$. $b_2^2=b_1\cdot b_3$ тул $$(d-28)^2=4(4+2d)$$

Сорилго

ЭЕШ 2011 A  2016-04-18  2016-06-10  ЭЕШ-2011 A alias  2020-04-21 сорил  Дараалал нийлбэр функц, өгүүлбэртэй бодлого сорил  ЭЕШ 2011 A тестийн хуулбар  daraala ba progress  Прогресс 

Түлхүүр үгс