Монгол Бодлогын Сан

Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.

ЭЕШ 2011 A №16

Нүүрс тээвэрлэх 1-р төрлийн машин 32 тн, 2-р төрлийн машин 34 тн даацтай байв. Гарган авсан хэсэг нүүрсийг $n$ ширхэг 2-р төрлийн машинаар, эсвэл $n+1$ ширхэг 1-р төрлийн машинаар яг тааруулан (Нүүрс үлдээхгүй ба машинууд даац дутуу явахгүй) зөөж болдог бол хэдэн тонн нүүрс байсан бэ?

A.1088   B.578   C.544   D.512   E.66  

Бодлогын төрөл:Сонгох
Амжилтын хувь:43.73%
Бодлогыг оруулсан: baysaa41@yahoo.com

Бодолт

Заавар:Нүүрсний хэмжээг 2 аргаар тооц.
Бодолт:Нүүрсийг 1-р төрлийн машинаар $n+1$ удаа зөөх тул $32(n+1)$ т нүүрс байсан. Нөгөө талаас 2-р төрлийн машинаар $n$ удаа зөөх тул $34n$ т болно. Иймд $32n+32=34n$ буюу $n=16$ болно. Иймд $34\cdot16=544$ т нүүрс байжээ.

Сорилго

ЭЕШ 2011 A  uguulbertei  2016-11-08  ЭЕШ өгүүлбэртэй бодлогууд  ЭЕШ-2011 A alias  2020-03 sar  математик105  2020-03-17 Soril  2020-03-23  2020-04-02 soril  өгүүлбэртэй бодлого  бие даалт 8  Өгүүлбэртэй бодлого  ЭЕШ 2011 A тестийн хуулбар  Өгүүлбэртэй бодлого  Anu Ujin  AAC3 математик 

Түлхүүр үгс