Монгол Бодлогын Сан
Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.
Holy guacamole! www.integral.mn сайт 2026-01-01-ээс шинэчлэгдэж www.mathminds.club хуудас руу шилжинэ.
ЭЕШ 2011 A №7
Хоёр тооны нэг нь 24 ба ХИЕХ 12, ХБЕХ 72 бол уг хоёр тооны нийлбэрийг ол.
A.$60$ B.$70$ C.$120$ D.$54$ E.$72$
Бодлогын төрөл:Сонгох
Амжилтын хувь:44.22%
Бодлогыг оруулсан: baysaa41@yahoo.com
Бодолт
Заавар:Зөв хариуг $x$ гэвэл нөгөө тоо нь $x-24$ байна. Бодлогыг хариунаас бодвол нөгөө тоо нь $60-24=36$, $70-24=46$, $120-24=96$, $54-24=30$, $72-24=48$ тоонуудын аль нэг нь байх ёстой. Эдгээр тоонуудаас бодлогын нөхцөлд тохирох нь аль нь вэ?
Бодолт:$\text{ХИЕХ}(24,36)=12$, $\text{ХБЕХ}(24,36)=72$ тул нийлбэр нь $60$ байжээ.
Заавар:Аливаа $a$, $b$ бүхэл тоонуудын хувьд
$$a\cdot b=(a,b)\cdot[a,b]$$
болохыг ашигла.
Бодолт:$$24x=(24,x)\cdot[24,x]=12\cdot 72\Rightarrow x=36$$
Иймд нийлбэр нь $24+36=60$ байна.
Сорилго
ЭЕШ 2011 A hw-58-2016-05-17 Төрөл бүрийн бодлогууд ЭЕШ-2011 A alias Te ХИЕХ, ХБЕХ, рационал тооны үйлдэл математик112 математик112 4.2 математик114 Тест9-9 ТООНЫ ХУВААГДАЛ Даалгавар 1 Сургуулийн сорилго 3 Натурал тоо тоон илэрхийлэл 1 ЭЕШ 2011 A тестийн хуулбар Тоо тоолол 6-р анги тестийн хуулбар сорил 6.18 ЭЕШ ЭЕШ тестийн хуулбар Тооны онол №2 алгебр Тоо тоолол 7-р ангийн агуулга Натурал тоо Тоо тоолол 1