Монгол Бодлогын Сан
Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.
Holy guacamole! www.integral.mn сайт 2026-01-01-ээс шинэчлэгдэж www.mathminds.club хуудас руу шилжинэ.
ЭЕШ 2010 A №9
Уутанд 2 хөх, 4 улаан, 2 шар алчуур байв. Уутнаас таамгаар 2 алчуур авахад ижил өнгийн алчуур таарах магадлалыг ол.
A.$\dfrac37$ B.$\dfrac25$ C.$\dfrac27$ D.$\dfrac12$ E.$\dfrac35$
Бодлогын төрөл:Сонгох
Амжилтын хувь:31.06%
Бодлогыг оруулсан: baysaa41@yahoo.com
Бодолт
Заавар:$n$ зүйлээс $k$-г нь сонгох боломжийн тоо нь $C_n^k=\dfrac{n!}{(n-k)!\cdot k!}$ байна. Үүнийг $n$-ээс $k$-аар авсан хэсэглэлийн тоо гэдэг.
Бодолт:Нийт алчуурын тоо $2+4+2=8$ тул хоёр алчуур сонгох боломжийн тоо нь $C_8^2=28$ байна. Ижил өнгийн алчуур гарч ирэх боломжууд нь: 2 хөх 1 боломжтой, 2 улаан $C_4^2=6$ боломжтой, 2 шар 1 боломжтой учир ижил өнгийн алчуур сонгох нийт боломж 1+6+1=8 байна. Иймд ижил өнгийн алчуур таарах магадлал $P=\dfrac{8}{28}=\dfrac{2}{7}$ байна.
Сорилго
ЭЕШ 2010 A 2016-06-02 magadlal 2010 оны ЭЕШ-ийн онцлох бодлогууд. 000 Магадлал ЭЕШ-ийн сорилго B-хувилбар ЭЕШ-ийн сорилго тестийн хуулбар TB сорилго-1 TB сорилго Oyukaa12 Чанарын үнэлгээний шалгалт Чанарын үнэлгээний шалгалт тестийн хуулбар Чанарын үнэлгээний шалгалт тестийн хуулбар 12р анги Математик Сорил А хувилбар 2020-12-05 сорил Дундговь сорилго 3 2021-02-18 Сонгодог магадлал МАГАДЛАЛ Магадлал статистик 1 Магадлал статистик 1