Монгол Бодлогын Сан
Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.
Holy guacamole! www.integral.mn сайт 2026-01-01-ээс шинэчлэгдэж www.mathminds.club хуудас руу шилжинэ.
ЭЕШ 2009 B1 №6
Адил хажуут трапецийн диагональ нь хурц өнцгөө таллан хуваадаг ба сууриудын харьцаа $1:2$ бол хурц өнцөг нь хэдэн градус вэ?
A.$75^\circ$ B.$30^\circ$ C.$72^\circ$ D.$45^\circ$ E.$60^\circ$
Бодлогын төрөл:Сонгох
Амжилтын хувь:37.41%
Бодлогыг оруулсан: baysaa41@yahoo.com
Бодолт
Заавар:Бага суурийн оройг их суурийн дундаж цэгтэй холбоход нэг талд нь ромбо, нөгөө талд нь зөв гурвалжин үүснэ гэж харуул.
Бодолт:Их суурийг $AD$, бага суурийг $BC$, $AD$ хэрчмийн дундажыг $E$ гэвэл $\vec{BC}=\vec{AE}$ тул $ABCE$ паралеллограмм болно.
Солбисон өнцгүүд тул $\measuredangle EAC=\measuredangle ACB$ ($AD\parallel BC$). Мөн $AC$ биссектрис тул $\measuredangle ACB=\measuredangle BAC$ болох тул $\triangle ABC$ адил хажуут байна. Эндээс $ABCE$ ромбо болно. $ED=\dfrac{AD}{2}=BC=AB=CD=CE$ тул $\triangle CED$ зөв гурвалжин байна. Иймд трапецийн хурц өнцөг буюу $\measuredangle ADE=60^\circ$ байна.

Сорилго
ЭЕШ 2009 B1 2017-01-30 Хавтгайн геометр 2 Хавтгайн геометр 3 Хавтгайн геометр 3 шинэ 000 дөрвөн өнцөгт 2020-04-06 soril 2020-04-07 Сорил Олон өнцөгт Олон өнцөгт тестийн хуулбар Хавтгайн геометр 2 тестийн хуулбар 7-р ангийн агуулга