Монгол Бодлогын Сан

Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.

ЭЕШ 2008 E №10

Тэгш өнцөгт гурвалжны катетууд 27 ба 36 бол багтсан тойргийн радиус хэд вэ?

A.$6$   B.$18$   C.$3$   D.$9$   E.$\dfrac{9}{2}$  

Бодлогын төрөл:Сонгох
Амжилтын хувь:50.43%
Бодлогыг оруулсан: baysaa41@yahoo.com

Бодолт

Заавар:Пифагорын теорем ашиглаж гипотенузыг олоод тэгш өнцөгт гурвалжны багтсан тойргийн радиусыг олох $$r=\dfrac{a+b-c}{2}$$ томьёог ашигла.
Бодолт:Гипотенуз нь $c=\sqrt{27^2+36^2}=\sqrt{2025}=45$. Тул $r=\dfrac{27+36-45}{2}=9$ байна.

Сорилго

ЭЕШ 2008 E  2016-04-11  Хавтгайн геометр  2020 оны 3 сарын 23 Хувилбар 15  сорил тест шинэ  сорил тест шинэ тестийн хуулбар  сорил тест шинэ тестийн хуулбар  Багтсан тойрог  ЭЕШ 2008 E  2024-12-30 

Түлхүүр үгс