Монгол Бодлогын Сан
Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.
Holy guacamole! www.integral.mn сайт 2026-01-01-ээс шинэчлэгдэж www.mathminds.club хуудас руу шилжинэ.
ЭЕШ 2008 E №4
Бат нэг номыг 3-н өдөр уншив. Тэр эхний өдөр $30\%$-ийг, 2 дахь өдөр үлдсэн хуудасны $\dfrac{2}{3} $ хэсгийг, 3 дахь өдөр үлдсэн 14 хуудсыг уншсан бол ном хэдэн хуудастай вэ?
A.$21$ B.$420$ C.$42$ D.$140$ E.$60$
Бодлогын төрөл:Сонгох
Амжилтын хувь:49.86%
Бодлогыг оруулсан: baysaa41@yahoo.com
Бодолт
Заавар:2 дахь өдөр үлдсэний $\dfrac23$ хэсгийг уншсан тул үлдсэн нь $\dfrac13$ буюу 3 дахь өдөр 2 дахь өдрөөс 2 дахин цөөн хуудас уншсан.
Бодолт:Эхний өдөр нийт хуудасны $\dfrac{30}{100}=\dfrac{3}{10}$ хэсгийг уншсан тул үлдсэн нь $1-\dfrac{3}{10}=\dfrac{7}{10}$ байна. Иймд II дахь өдөр үлдсэний $\dfrac23$ буюу нийт хуудасны $\dfrac{7}{10}\cdot\dfrac23=\dfrac{7}{15}$ хэсгийг уншсан. Харин гурав дахь өдөр II дахиас 2 дахин бага тул нийт хуудасны $\dfrac{7}{15}\div 2=\dfrac{7}{15\cdot 2}=\dfrac{7}{30}$ хэсгийг уншжээ. Иймд нийт хуудасны $\dfrac{1}{30}$ нь $14\div 7=2$. Тул нийт $30\times 2=60$ хуудас байжээ.
Сорилго
ЭЕШ 2008 E uguulbertei ЭЕШ өгүүлбэртэй бодлогууд ЭЕШ ЭЕШ тестийн хуулбар ЭЕШ-ийн сорилго B-хувилбар ЭЕШ-ийн сорилго тестийн хуулбар ЭЕШ тестийн хуулбар тестийн хуулбар ЭЕШ тестийн хуулбар тестийн хуулбар тестийн хуулбар 2020-03-11 soril Шинэ эрин бэлтгэл №6 2020-04-20 soril Өгүүлбэртэй бодлого 2021-05-08 2023-09-19 тестийн хуулбар 2021-05-08 тестийн хуулбар 2021-05-08 тестийн хуулбар 2021-05-08 тестийн хуулбар 2021-05-08 тестийн хуулбар 2021-08-12 сорил 9-р анги сорил 10-р анги сорил 9-р анги, ТТШ-1. ЭЕШ 2008 E 8-р анги Хөндлөнгийн үнэлгээ-2 В хувилбар