Монгол Бодлогын Сан

Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.

ЭЕШ 2007 A1 №18

$y=9-12\cos7x-2\sin^27x$ функцийн утгын мужийг ол.

A.$-11\le y\le 21$   B.$-3\le y\le 21$   C.$-11\le y<9$   D.$-11\le y\le 11$   E.$-3\le y\le 11$  

Бодлогын төрөл:Сонгох
Амжилтын хувь:34.08%
Бодлогыг оруулсан: baysaa41@yahoo.com

Бодолт

Заавар:$c=\cos 7x$ гээд $y=g(c)$ функцийг олж шинжил.
Бодолт:$c=\cos 7x$ гэвэл $\sin^2 7x=1-c^2$ тул $$y=9-12c-2(1-c^2)=2c^2-12c+7=g(c)$$ байна. $-1\le c\le 1$ мужид $g^\prime(c)=4c-12<0$ тул буурна. Иймд хамгийн их утга нь $$y_{\max}=g(-1)=2\cdot(-1)^2-12\cdot(-1)+7=21,$$ хамгийн бага утга нь $$y_{\min}=g(1)=2\cdot 1^2-12\cdot 1+7=-3$$ тул $-3\le y\le 21$ байна.

Сорилго

ЭЕШ 2007 A1  2016-05-20  hw-58-2016-05-22  2007 оны ЭЕШ-ийн онцлох бодлогууд.  Математик анализ  Функц  ЭЕШ 2007 A1 тест  Функц 

Түлхүүр үгс