Монгол Бодлогын Сан

Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.

Бодлого №284

$|x^2-5x+4|=4$ тэгшитгэлийн хамгийн их шийдийг ол.


Бодлогын төрөл: Уламжлалт
Бодлогыг оруулсан: Балхүүгийн Батбаясгалан

Бодолт

Заавар: $b>0$ бол $|a|=b\Leftrightarrow a=\pm b$ болохыг ашигла.
Бодолт: $|x^2-5x+4|=4\Leftrightarrow x^2-5x+4=\pm 4$ байна. $x^2-5x+4=4$ бол $x_1=0$, $x_2=5$. $x^2-5x+4=-4$ бол $x^2-5x+8=0$ ба $D=5^2-4\cdot 1\cdot 8<0$ тул шийдгүй. Иймд хамгийн их шийд нь $x=5$ байна.

Сорилго

Энэ бодлого ямар нэг сорилгод ороогүй.

Түлхүүр үгс