Монгол Бодлогын Сан
Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.
Holy guacamole! www.integral.mn сайт 2026-01-01-ээс шинэчлэгдэж www.mathminds.club хуудас руу шилжинэ.
Сорилго №2, 2019-2020
Тойргийн хөвчийн урт $10$ см. Уг хөвчийн нэг төгсгөлийг дайруулан тойргийн шүргэгч шулуун ба нөгөө төгсгөлийг дайруулан түүнтэй параллель шулуун татав. Хэрэв энэ шулуунаар үүсэх хөвчийн урт $12$ см бол тойргийн радиусыг ол.
A.$6.5$ см B.$6.25$ см C.$7$ см D.$7.5$ см E.$7.25$ см
Бодлогын төрөл:Сонгох
Амжилтын хувь:28.83%
Бодлогыг оруулсан: baysaa41@yahoo.com
Бодолт
Заавар:Талуудынх нь урт нь $10$, $10$, $12$ байх адил хажуут гурвалжныг багтаасан тойргийн радиусыг олох юм.
Бодолт:
Косинусын теоремоор
$$\cos\beta=\dfrac{10^2+12^2-10^2}{2\cdot 10\cdot 12}=\dfrac{3}{5}=0.6$$
болно. Эндээ $\beta<90^\circ$ тул үндсэн адилтгалаас
$$\sin\beta=\sqrt{1-0.6^2}=\sqrt{0.64}=0.8$$
болно. Синусын теоремоор
$$2R=\dfrac{AC}{\sin\beta}=\dfrac{10}{0.8}\Rightarrow R=\dfrac{10}{1.6}=6.25$$
байна.

Сорилго
математик101 математик101 тестийн хуулбар математик101 тестийн хуулбар тестийн хуулбар Сорилго №2, 2019-2020 11-анги ЭЕШ сорилго №2А математик101 тестийн хуулбар тестийн хуулбар Тойрог, түүнтэй холбоотой бодлогууд 2021-05-11 сорил 2021-05-11 сорил тестийн хуулбар Шинэ эрин сургуулийн жишиг тест 33 Circle