Монгол Бодлогын Сан

Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.

Бодлого №2236

$y=\dfrac12x^{2}$ функцийн графикийн $x_{0} = \dfrac{\sqrt {3}}{3}$ абсцисстай цэгт татсан шүргэгч шулууны $Ox$ тэнхлэгтэй үүсгэх өнцгийг ол.


Бодлогын төрөл: Уламжлалт
Бодлогыг оруулсан: Балхүүгийн Батбаясгалан

Бодолт

Заавар:
Бодолт: $y^\prime=x$ тул $x_{0} = \dfrac{\sqrt {3}}{3}$ цэг дээрх шүргэгчийн өнцгийн коэффициент нь $y^\prime(x_0)=\dfrac{\sqrt{3}}{3}$. Энэ нь $Ox$ тэнхлэгтэй үүсгэх өнцгийн тангестай тэнцүү тул $\tg\alpha=\dfrac{\sqrt3}{3}\Rightarrow\alpha=30^\circ$ байна.

Сорилго

Мат 1б, Семинар №04  Уламжлал , ШШТ, НШТ, Өсөх буурах завсар ХИ ба ХБ утга  Уламжлал шүргэгч нормалын тэгшитгэл 

Түлхүүр үгс