Монгол Бодлогын Сан

Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.

9.1

Геометр прогрессийн 1 ба 5 дугаар гишүүдийн үржвэр нь 12. Хоёр дугаар гишүүнийг дөрөв дүгээр гишүүнд хуваахад 3 гарна. Прогрессийн хоёр дугаар гишүүнийг ол.


Бодлогын төрөл: Уламжлалт
Бодлогыг оруулсан: Балхүүгийн Батбаясгалан

Бодолт

Заавар: 9.1. Дарааллын (арифметик, геометр прогресс, бусад) ерөнхий гишүүний томьёог бичдэг, рекуррент томьёог таньдаг, шалгадаг.
Бодолт: Бодлогын нөхцөлөөс $b_1\times b_1q^4=12$, $\dfrac{b_2}{b_4}=\dfrac{1}{q^2}=3$ байна. Эндээс $b_2^2=b_1^2q^2=\dfrac{12}{q^2}=36$ тул $b_2=b_1q=\pm\sqrt{36}=\pm6$.

Сорилго

daraala ba progress  4. Дараалал, функц 

Түлхүүр үгс