Монгол Бодлогын Сан

Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.

ЭЕШ 2008 A №9 хуулбар

Талууд нь $\{9,11,12,15,18\}$ олонлогоос утгаа авах

  1. Элдэв талт гурвалжны тоог ол.
  2. Зөв биш адил хажуут гурвалжны тоог ширхэг
  3. Талууд нь дээрх олонлогоос утгаа авах гурвалжнуудаас санамсаргүйгээр нэг гурвалжин сонгон авахад зөв гурвалжин байх магадлалыг ол.


Бодлогын төрөл: Уламжлалт
Бодлогыг оруулсан: Балхүүгийн Батбаясгалан

Бодолт

Заавар: Зөвхөн $9$, $9$, $18$ гэсэн гурван тоон хувьд гурвалжны тэнцэтгэл биш биелэхгүй.
Бодолт:
  1. Аливаа ялгаатай 3 элемент нь гурвалжны тэнцэтгэл бишийг хангах тул $C_5^3=10$ ширхэг элдэв талт гурвалжин байна.
  2. $9$, $9$, $18$-ээс ялгаатай $a$, $a$, $b$ хэлбэрийн 3 тоо сонгоход гурвалжин үүсэх тул $A_5^2-1=5\cdot4-1=19$ ширхэг адил хажуут гурвалжин байна.
  3. Зөв гурвалжны тоо 5 тул нийт $10+19+5=34$ гурвалжин байна. Иймд сонгосон гурвалжин зөв гурвалжин байх магадлал $\dfrac{5}{34}$ байна.

Сорилго

12.2. Давталттай хэсэглэл  Дискрет мат, Семинар №06  182.06. Дискрет мат, Семинар №06 

Түлхүүр үгс