Монгол Бодлогын Сан

Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.

ЭЕШ 2015 A №35 хуулбар

$2\cos^2x-5\sin x+1=0$ тэгшитгэлийг бод.


Бодлогын төрөл: Уламжлалт
Бодлогыг оруулсан: Балхүүгийн Батбаясгалан

Бодолт

Заавар: Үндсэн адилтгал ашиглан дан синусаар илэрхийлээд $s=\sin x$ орлуулга хийж бод.
Бодолт: $$2\cos^2x-5\sin x+1=0\Leftrightarrow 2(1-\sin^2x)-5\sin x+1=0$$ $$\Leftrightarrow 2\sin^2x+5\sin x-3=0$$ $s=\sin x$ гэвэл $$2s^2+5s-3=0\Rightarrow s=\dfrac{-5\pm\sqrt{5^2-4\cdot2\cdot(-3)}}{2\cdot 2}=\dfrac{-5\pm7}{4}$$ тул $s_1=\dfrac12$, $s_2=-3$ болно. $\sin x=-3$ тэгшитгэл шийдгүй тул $$\sin x=\dfrac12\Leftrightarrow x=(-1)^k\dfrac{\pi}{6}+\pi k$$ болно.

Сорилго

Монбушо сорилго №2 

Түлхүүр үгс