Монгол Бодлогын Сан

Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.

2019 B №18

$y =\dfrac{8}{x}$ функцийн графикийн $x_0 = -2$ абсцисстай цэгт татсан шүргэгч шулууны тэгшитгэлийг бичээрэй.

A. $ y = -2x-8 $   B. $y = -2x$   C. $ y = -2x - 6$   D. $y = -2x +8$   E. $y = 2x - 8 $  

Бодлогын төрөл: Сонгох
Амжилтын хувь: 25.00%
Бодлогыг оруулсан: Балхүүгийн Батбаясгалан

Бодолт

Заавар:
Бодолт: $y_0 =\dfrac{8}{x_0}=\dfrac{8}{-2}= -4$, $y^\prime=-\dfrac{8}{x^2}\Rightarrow y^\prime(-2) = -\dfrac{8}{(-2)^2}=-2$ болно. Шүргэгчийн тэгшитгэлд орлуулбал $y - (-4) = -2 (x - (-2))\Rightarrow y +4 =-2(x+2)\Rightarrow y = -2x -8$

Сорилго

ЭЕШ 2019 B болгох!!!  Уламжлал шүргэгч нормалын тэгшитгэл  Уламжлал  Уламжлал хэрэглээ 

Түлхүүр үгс