Монгол Бодлогын Сан

Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.

2019 A №18

$y =\dfrac{12}{x}$ функцийн графикийн $x_0 = -2$ абсцисстай цэгт татсан шүргэгч шулууны тэгшитгэлийг бичээрэй.

A. $ y = 3x$   B. $y = -3x$   C. $ y = -3x - 6$   D. $y = 3x - 12$   E. $y = -3x - 12$  

Бодлогын төрөл: Сонгох
Амжилтын хувь: 0.00%
Бодлогыг оруулсан: Балхүүгийн Батбаясгалан

Бодолт

Заавар:
Бодолт: $y_0 =\dfrac{12}{x_0}=\dfrac{12}{-2}= -6$, $y^\prime=-\dfrac{12}{x^2}\Rightarrow y^\prime(-2) = -\dfrac{12}{(-2)^2}=-3$ болно. Шүргэгчийн тэгшитгэлд орлуулбал $$y - (-6) = -3 (x - (-2))\Rightarrow y +6 =-3(x+2)\Rightarrow y = -3x -12$$

Сорилго

ЭЕШ 2019 А бодлогуудыг нь буцааж сэргээх!!!  Уламжлал шүргэгч нормалын тэгшитгэл  Уламжлал 11-р анги  Уламжлал 11-р анги тестийн хуулбар  Уламжлал хэрэглээ 

Түлхүүр үгс