Монгол Бодлогын Сан

Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.

ЭЕШ сорилго 2021 №1, Бодлого №33

$f(x)$ олон гишүүнтийг $(x-1)$-д хуваахад $5$, $(x-2)$-д хуваахад $7$ үлдэх бол $f(x)$ олон гишүүнтийг $x^2-3x+2$-д хуваахад гарах үлдэгдлийг ол.

A. $x+5$   B. $x+4$   C. $4x+1$   D. $3x+2$   E. $2x+3$  

Бодлогын төрөл: Сонгох
Амжилтын хувь: 25.00%
Бодлогыг оруулсан: Балхүүгийн Батбаясгалан

Бодолт

Заавар: $f(x)=g(x)\cdot h(x)+r(x)$ ба $\alpha$ нь $g(x)$ олон гишүүнтийн язгуур бол $$f(\alpha)=g(\alpha)\cdot h(\alpha)+r(\alpha)=0\cdot h(\alpha)+r(\alpha)$$ байна. Үүнийг Безугийн теорем гэдэг.
Бодолт: Безугийн теорем ёсоор $f(1)=5$, $f(2)=7$ байна. $$f(x)=(x^2-3x+2)\cdot h(x)+ax+b$$ гэвэл \begin{align*} f(1)&=(1^2-3\cdot 1+2)\cdot h(1)+a\cdot 1+b=a+b=5,\\ f(2)&=(2^2-3\cdot 2+2)\cdot h(2)+a\cdot 2+b=2a+b=7 \end{align*} байна. Иймд $a=(2a+b)-(a+b)=7-5=2$, $b=5-a=3$ байна.

Сорилго

ЭЕШ сорилго 2021, №1  Тест-21  Тест-21 тестийн хуулбар  Олон гишүүнт  алгебр  алгебрийн илэрхийлэл  алгебрийн илэрхийлэл тестийн хуулбар  2023-11-29 

Түлхүүр үгс